Хонь - (3/21-4/19)
Уур амьсгал тайван тогтуун байх хэдий ч өнөөдрийн шийдэх гэсэн ихэнх зүйлс тань амжилттай бүтэж, боломж гарч ирэх болно. Таны төлөвлөгөөний дагуу ажил тань бүтэмжтэй байна. Олон жилийн өмнөх сэтгэлийн асуудал тань ил гарч ирэх тул хурдан нягталж үзээд амархан шийдэж нэг мөсөн дуусга. Бусдад өөрийгөө хэрхэн илэрхийлэхийг зааж зөвлөгөө өг. Гэхдээ бэлэн биш, өөрсдийн нөхцөл байдлаасаа чөлөөлөгдөхийг хүсэхгүй байгаа хүмүүсийн аврагч болох гэж хичээсний хэрэггүй. Эрүүл мэндийн хувьд санаа зовох хэрэггүйг од эрхэс зааж байна.
Үхэр - (4/20-5/20)
Харилцаа холбоо, хувийн болон нийгмийн байдалд таатай өөрчлөлт гарах өдөр. Хүмүүс таныг ойлгож, дэмжлэг үзүүлэх бололтой. Ажилдаа урьдынхаасаа илүү анхаарлаа төвлөрүүлэх шаардлага тулгарна. Этгээд үйлдэл, өөрийнхөөрөө байдал, аливаа ажил үйлд бусдаас өөрөөр ханддаг чанар тань хайр дурлалын тод дурсамж үлдээхүйц үйл явдалд хүргэнэ. Хэрвээ өнөөдөр таныг хэн нэгэн салхинд гарахыг уривал түүнээс эрс татгалзах хэрэгтэй.
Ихэр - (5/21-6/21)
Таны хүнд хэт их итгэмтгий зан тань өнөөдөр сайн зүйлийг авчирч чадахгүй. Учир нь таны эргэн тойронд атаа жөтөө өвөрлөсөн хэн нэгэн байгаа бөгөөд түүний тавьсан өгөөшийг үмхэхгүй байхыг хичээ. Гомдол гутралаа дотроо бүү хадгал. Үдээс өмнө хувийн амьдралдаа чухал шийдвэр гаргах хэрэгтэй болж магадгүй. Өнөөдөр сонголт хийх болбол алдаа гаргаж магадгүй. Хоолой өвдөх, амьсгалын замын эрхтэн гэмтэж болзошгүй байна. Нөлөө бүхий хүмүүсийн сөргөлдөөн, таагүй харьцаатай тулгарна.
Мэлхий - (6/22-7/22)
Чухал өдрүүдийн нэг. Эрч хүч, итгэл найдвар, урам зоригтой өдөр. Үйл ажиллагааны өөр салбарт шилжих эсвэл өөр түвшинд гарч магадгүй. Боломжоо бүү алд. Ажил хэрэгтээ дотны хүмүүсийнхээ зөвлөгөө тусламжийг ав. Эргэлзээтэй, түгшүүртэй байдлаас зайлсхий. Таны хөндий зан болон багахан зальтай байдал чинь таны бодож байснаас ч хурдан их зүйлийг нээж өгнө. Өмнөх өдрийн хандлага хадгалагдана. Ганц бие мэлхийнүүд өнөөдөр бага зэрэг уйтгартай байсан ч өдрийн төгсгөл хэсэгт гайхалтай сайхан мэдрэмжийг хүлээн авна. Энэ нь магадгүй эсрэг хүйстний явууллага байж ч болно.
Арслан - (7/23-8/22)
Хувиа бодсон, дураараа байх хандлагатай өдөр. Бусдын юу бодож мэдэрч байгаа өнөөдөр танд огтхон ч хамаагүй байна. Бүх зүйлд чин сэтгэлээсээ бодитоор ханд. Энэ нь таны амиа бодсон түрэмгий занг засч өгнө. Гүнзгий холбоо тогтоохгүй ч байсан танилын хүрээгээ тэлнэ гэдэг маш сайн хэрэг. Учир нь хожим хойно тэдний тусыг авах цаг ирж магадгүй шүү дээ.
Охин - (8/23-9/22)
Таны дипломат арга барил, бусдыг уучлах чадвар гэр бүлийн тав тухыг бэхжүүлэх материаллаг байдлаа дээшлүүлэхэд таатай нөлөөлнө. Харин таны амьдралын эрч хүч маш өндөр байгаа тул эд юмс болон хамтрагчийнхаа танд хандах үнэн төрхийг бодитоор үнэлэхэд түвэгтэй байх болно. Яаруу сандруу шийдвэр бүү гарга. Хуурамч бардам зан хэрэггүй. Зөн билигтээ найд. Харин амьдралын чухал асуудлыг гэр бүл дотроо ярилцахыг зөвлөж байна.
Жинлүүр - (9/23-10/22)
Та тохилог тансаг байртай болно. Найз нөхөд тань танайхаас салахаа болино. Хань тань таны сэтгэл зүрхэнд хамгийн үнэтэй байр суурь эзэлнэ. Хайртынхаа дэмжлэг анхаарлыг өндрөөр үнэлэх боломжийг бүү алд. Та өөртөө итгэлтэй байж урагшаа зоригтой яв. Өөрийгөө хатуужуулахад тохиромжтой цаг үе. Хэрэв таны шийдэмгий зан мөн өөрийн арга барилаар ажилд хандах хандлага тань хувийн амьдрал болон ажилд амжилт авчирна. Өдрийн хагаст эрүүл мэнддээ урьдчилан сэргийлэх арга хэмжээ ав мөн эрүүл мэнддээ анхаарал тавина. Хэрвээ танд онцгой эрсдэлтэй спортын төрлүүд таалагддаг бол энэ үед хичээллэхэд гэмгүй.
Хилэнц - (10/23-11/21)
Алдагдал үрэгдэл тохиолдох өдөр. Зарим хилэнцүүд нэлээд хүндхэн байдалд орох магадлалтай байна. Хамгийн хэцүү нөхцөл байдал нь тэд эд юмсаа хулгайд алдах, булаалгах, дээрэмдүүлэх зэрэг таагүй үйл явдал гарч болзошгүй байна. Харин эсрэг хүйстэнтэйгээ харьцахад таатай байна. Эртний мөрөөдлөө биелүүлэх боломж гарч ирж, эсвэл хувийн амьдралдаа амжилтад хүрнэ. Ажлын дараа хамт олон тань хөгжилтэй үдэшлэг зохион байгуулах бөгөөд тэнд ирсэн олон хүмүүстэй сонирхолтой яриа өрнүүлж чадна. Тэндээс бас шинэ ажлын санаа ч гарч ирнэ.
Нум - (11/22-12/21)
Таны амьдралын байр суурь шаргуу зах чанараас олон зүйл хамаарна. Хэрвээ тантай хамаатай асуудлаар чухал шийдвэр гаргасан бол яаран бүү баярлаж өгснийг нь бүү ав. Энэ талаар төслийн хувь заяа хамаарч байгаа хүмүүстэй ярилцах асуудлууд бий. Өнөөдөр, таны хэт шулуун шударга зан нөхцөл байдлыг хүндрүүлэх учраас ойр дотнын хүмүүстэй харилцаж учрыг тайлбарлахаас аль болох зайлсхий.
Матар - (12/22-1/19)
Эргэн тойрныхны төлөө хариуцлага хүлээх өдөр. Амьдралын хамгийн хэцүү асуудлуудыг шийдвэрлэх арга замаа өөрөө ол. Романтик харилцаа суларч энгийн байдал давамгайлна. Эрэгтэй матрууд эмэгтэйчүүдтэй хамтран ажиллавал тайван байж чадна. Таны хайр дурлал, мөнгө болон эрх мэдэлтэй холбоотой харилцаанд эерэг өөрчлөлтүүд гарч цаашлаад дурлалын паян үүсэж болзошгүй бөгөөд асуудалтай байсан хайрын харилцаа эргээд сайжирна.
Бумба - (1/20-2/18)
Ямар нэг хүн эсвэл чухал ажлын төлөө өөртөө хариуцлага үүрч бие даасан байдлаа харуулахыг од эрхэс зөвлөж байна. Үйл явдлын явцыг хурдасгах гэж бүү хичээ. Түншүүддээ дарамт бүү үзүүл. Эс тэгвээс та хязгааргүй хэрүүл эвдрэлийн эх булаг болно. Сайн мэдээ эсвэл ашигтай санал тодорхой хэмжээний ашиг авчрах болно. Сайн найз нөхдөөсөө эсвэл эсрэг хүйстнээсээ бэлэг авна. Од гараг гэнэтийн амжилт эсвэл хайр дурлалын таатай нөхцөл бий болно.
Загас - (2/19-3/20)
Таны хүсэл эрмэлзэл хилийн чанд руу тэмүүлнэ. Үдээс хойш бүх зүйлээ төвлөрүүлж өсөн дэвжих цаашдын төлөвлөгөөгөө боловсруул. Холын аялалд, мэдлэгээ өргөжүүлэхэд туйлын таатай явсан хүн хождог тул хүслээ дарж, шийдэмгий байх хэрэггүй. Хувийн амьдралаа цэгцлэх, тэнцвэрт өдөр. Таны дур булаам байдал, шаргуу зоригтой байдал өндөр үр дүнд гаргахад тань тусална.