Үхэр монголчууд гэж гаднынханд хээв нэг хэлүүлж түүндээ ч дассан манайхны харанхуй бүдүүлэг, шинэ зүйлийг сурахыг хичээдэггүй, зөрүүд зан гээд бараг бүх шинж чанар, байгаа байдал үнэндээ үхэртэй төстэй байдаг гэхэд хилсдэхгүй. Ойрын өдрүүдэд Улаанбаатарт ухаалаг цахим карт нэвтрүүлэх гэж бөөн юм болж байна.
Ажилгүй болж байгаа ч гэсэн хөөрхий кондукторууд иргэдэд тайлбарлаж “урдуур суу”,” ардуур буу”, “хариулах мөнгө байхгүй учир 500 төгрөгөө тааруулж хийгээрэй” гэх зэргээр бараг хүн болгонд хэлж байна. Түүнчлэн жолооч нар кондукторууддаа тусалж иргэдэд тайлбарлаж, автобусанд байгаа нэг нь ч нөгөөдөхдөө тайлбарлана. Гэсэн ч хуучинсаг, зөрүүд зантай манайхан энэ шинэ үйлчилгээнээс өө хайж, мөнгө хийдэг савыг татаж чангааж хугалах шахах мөртлөө “20000 төгрөгтэй хүн үнэгүй явах юм байна даа” гэх зэргээр амандаа бувтнав.
За энэ ч яахав. Манайд дөнгөж ухаалаг автобусны карт нь нэвтэрч, тэрийг хүмүүс хүлээж авч чадахгүй байж байхад Өвөр Монголд шугаманд явах шинэ автобусуудаа хүлээн авлаа. Зүгээр ч нэг автобус бус утасгүй цахилгаан автобус юм байна. Өнгөрөгч 27-ны өдөр Өвөр Монголын нийслэл Хөх хотод дээрх автобусуудыг хүлээн авах арга хэмжээ болсон бөгөөд энэ автобус орчин үеийн жолоочгүй автобусны эхлэл юм. Харин манайд дөнгөж кондукторгүй автобусны эхлэлийг тавих аядав.
