07.29

Улаанбурхан өвчний зургаан шинэ тохиолдол бүртгэгджээ

Улсын хэмжээнд улаанбурхан өвчний 21011 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэний 1191 хүн лабораторийн шинжилгээгээр, 8416 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр тус тус батлагджээ.

ХӨСҮТ-д нийт 84 хүн хандаж, зургаан хүн шинээр хэвтэж, 11 хүн эмчлэгдэн гарч, 54 хүн одоо эмчлэгдэж байна. Үүнээс 20 өвчтөн хүнд болон хүндэвтэр явцтай, 12 хүн эрчимт эмчилгээнд эмчлэгдэж байна.