07.29

Улаанбаатарт амьтны хүрээлэн барих санал тавив

Саяхан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл болон Монгол Улсад суух Польшийн шинэ Элчин сайд ноён Майкл Лабендаг нар уулзжээ. Монгол, Польш хоёр орны эдийн засгийн сөрөг үр дагаврын улмаас Монгол дахь Элчин сайдын яамныхаа үйл ажиллагааг зогсоогоод байсан Польшт хоёр харилцааг сэргээхээр өнгөрөгч тавдугаар сард УИХ-ын дарга З.Энхболд айлчилсан.

Үүний дараа Польшийн Засгийн газар Монгол дахь Элчин сайдын яамныхаа үйл ажиллагааг сэргээхээр болж, шинэ Элчин сайд илгээсэн. Монголд ирээд удаагүй байгаа Польшийн шинэ Элчин сайд Майкл Лабенда ихэд орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ихэд анхаарч, Монголын хөгжилд нэмэртэй цөөнгүй төсөл, хөтөлбөр бэлдсэн нь түүний хэлсэн үгнээс илт мэдрэгдэж  байв. Ямартай ч, тэрбээр Улаанбаатар хотод амьтны хүрээлэн байхгүйг анзаарч, нийслэл хотод амьтны хүрээлэн барих санал тавив. Хэрвээ манай талаас үүнийг зөвшөөрч, газар болон хөрөнгө мөнгийг нь шийдчихвэл Польшийн тал барилга болон амьтдыг авчрах бололтой. Ер нь хүн ам нь 1 саяас дээш гарсан хотыг их хот гэдэг бөгөөд ийм хотод зайлшгүй байх ёстой зүйлүүдийн нэг нь амьтны хүрээлэн юм.