07.30

Ганц бие арслангуудад гадагшаа гарч шинэ танилтай болохыг зөвлөж байна

Хонь - (3/21-4/19)
Баяр хөөртэй өдөр. Та өнгөрсөнд хийсэн ажлынхаа үр шимийг хүртэх болно. Од эрхэс танд юу ч санаачилж эхлүүлсэн таны ирээдүйд их хэмжээний шагнал, ашиг орлого авчрах гайхалтай боломж олгож байна. Ажил руу тань таны энерги урсан орохын зэрэгцээ өөрийн тань аюулгүй, тогтвортой байдлыг өсгөн нэмэгдүүлэх бусад үйл ажиллагаанууд ч  мөн орж ирэх болно. Та эрх мэдэлд дуртай нөлөө бүхий хүмүүстэй цөөхөн хэдэн шинэчлэлийн санаагаараа нүүр тулна. Энх амгалан хайр дурлал таны гэрт эргэн ирнэ.

Үхэр - (4/20-5/20)
Хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд тааламжтай үе. Үйл явдал сайнаар эргэж магадгүй байна. Гэхдээ хамтран ажиллагсдадаа түрэмгий байдлаар хандах, тааламжгүй үг хэлэх эсвэл удирдлагатайгаа дуугаа өндөрсгөж харьцах зэргээс зайлсхий. Та ажлаа алдана эсвэл таны энэ байдал өрсөлдөгчид тань таатай боломжийг бий болгоно гэдгийг сана. Өөрт хамаагүй зүйлд бүү хутгалд. Гэрээрээ ажил авч нэмэлт орлого олсноор таны мөнгө санхүүгийн байдалд сайнаар нөлөөлөх бөгөөд таны амьдралын хэв маягт өөрчлөлт орно.

Ихэр - (5/21-6/21)
Бий болсон харьцаагаа дүгнэн шинжилж, хамтрагчдаа өндөр шаардлага тавьсны хэрэггүй. Муу мэдээ гэр бүлийн байдлыг хурцатгана. Залуу хүмүүсийн эрүүл мэнд тогтвортой байна. Үдээс өмнө аливаа зүйлийг  шинээр эхлэх нь эргэлзээтэй үр дүнд хүргэж болзошгүй. Санхүүгийн байдал тань өөрчлөгдөмтгий байна. Долоо хоногийн эхэнд амьдралын түвшин бууралттай байна. Хувийн амьдралд шийдэгдээгүй асуудлууд эсвэл урьд нь хийсэн амлалтыг нь яаралтай шийдэх хэрэгтэй болж байна. Гэр бүлийн хүрээнд эсвэл ганцаар амрах нь сайн.

Мэлхий - (6/22-7/22)
Зохион бүтээлчид, эрдэмтэд, аялагчдыг азын тэнгэр ивээнэ. Ажлынхаа нөхцөлийг эрс сайжруулж чадна. Ажил хэргийн түншдээ анхаарал хандуул. Тэдэнтэй материаллаг байдлаас болж ноцтой санал зөрөлдөнө. Өөрийн байдалдаа дүн шинжилгээ хийж, алдаа, буруугаа ухамсарла. Хүмүүстэй харьцахдаа ухаалаг байхыг хичээ. Хоолой, амьсгалын эрхтэн, амны хөндий өвлөх бололтой. Худалдаа, үл хөдлөх хөрөнгийн солилцоонд таатай өдөр. Өөрийн болон ойр дотнын хүмүүсийн эрүүл мэндэд санаа тавиарай. Биеийн ачааллаа ихдүүлэх, эрсдэлтэй арга хэмжээнээс болгоомжил.

Арслан - (7/23-8/22)
Эрч хүч буурах магадлалтай. Өглөөнөөс авхуулаад бие тавгүйтнэ. Гэнэт үүссэн ахуйн асуудлуудтай холбоотойгоор нөхцөл байдал хүндэрч магадгүй. Гэрийн ажлаа маргааш гэж бүү хойшлуул. Гэр орны энх тунх байдал таны эрүүл мэнд сайн байхын үндэс юм. Замдаа хэн нэгэнтэй тааралдвал яриа өрнүүлж суух саналаас нь бүү татгалзаарай. Ганц бие арслангуудад гадагшаа гарч шинэ танилтай болохыг зөвлөж байна.

Охин - (8/23-9/22)
Уруу татагдахын эсрэг, зугаа цэнгэлээс татгалзах өдөр. Өнөөдөр таны эрүүл мэнд, ажил хэрэгт ноцтой нөлөөлөх ямар нэгэн зүйл тохиолдох бололтой. Өөрийн санаагаа хамгаалан зөрүүдлэн зөрчилдөх, хамтрагчийнхаа саналыг сонсохгүй байх нь тайван, итгэлцсэн нөхцөл байдлыг эвдэнэ. Ес суртахууны өндөр чанарууд л зөвхөн сөрөг хандлагыг бууруулна. Гэхдээ таны сэргэлэн занг үнэлэхгүй байхын аргагүй байдал үүснэ. Нохой, муур харах эсвэл зүүдэлбэл сайны тэмдэг.

Жинлүүр - (9/23-10/22)
Хоол боловсруулах системийн эрхтнүүдийн ажиллагаа тааруу байна. Шулуун ба бүдүүн гэдэс өвдөж магадгүй. Та санхүүгийн байдал чинь ажлын үр дүн гэдгийг битгий март. Чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрүүлээрэй. Олонх нь дотно хүнийхээ өмнө буруугаа мэдэрнэ. Ажил дээрээ алдаа гаргасан бол хариуцлагаас бүү зугт. Ажлын уулзалт болон эрх зүйн асуудлуудад мөн ээлтэй өдөр байна. Гэнэтийн сонирхолтой шинэ санал авна. Өнөөдөр эртний найзтайгаа эсвэл эсрэг хүйстэнтэйгээ уулзахад таатай мөн алга болсон зүйлээ олно. Магадгүй гэр бүл дэх асуудлаа шийдвэрлэнэ. Алдаагаа хүлээн зөвшөөрвөл хамт олон тань асуудлаа шийдвэрлэхэд танд тусална.

Хилэнц - (10/23-11/21)
Таны найз нөхдийн үүсгэсэн жижиг сажиг таагүй зүйлс таны амьдралыг илт хүндрүүлж магадгүй. Гэвч энэ бүх явдлууд хайртын чинь туслалцаатай шийдэгдэх болно. Шинэ ашигтай ажлын саналыг өөртөө ашигтайгаар хэрэгжүүл. Өөртөө бүрэн итгэлтэй байж цаашдын төлөвлөгөөгөө боловсруул. Танд хэн нэгэн атаархсан бөгөөд үүнийг та их юманд бодолгүй зүгээр л орхи. Энэ нь ирээдүйн эрсдлийг багасгаж байгаа хэлбэр болно. Ахмад настангууд даралтаа тогтвортой байлгаж аливаа гэнэтийн үйл явдалд бэлэн байх хэрэгтэй байна.

Нум - (11/22-12/21)
Ажил хэргийн болон хувийн харьцаа тогтооход таагүй өдрүүдийн нэг. Сэтгэл санааны зогсонги байдал ба уриалагхан бус чанараасаа болж харьцаанд үл ойлголцох хөндий байдал бий болж болзошгүй. Бие гэнэт муудаж магадгүй. Бие гэнэт муудаж магадгүй. Хуримтлагдсан ажлуудаа дуусгахад өдрийг зориул.

Матар - (12/22-1/19)
Нүүдэл суудал хийх оршин суугаа газраа солиход тохиромжгүй. Хамгийн ашигтай санал ч гэсэн эцсийн эцэст томоохон таагүй явдалд хүргэнэ. Мөнгөний алдагдал, архаг хууч өвчин хөдлөх, осол гэмтэлд орох, гэр бүлийн хэрүүл маргаан дэгдэх зэрэг аюул нүүрлэж байна. Хэрэв эрсдэлээс зайлсхийх арга хэмжээ авахгүй бол гаднаас орж ирэх өөр бусад сорилтыг давж чадахгүй байх магадлалтай. Хайртай хүнтэйгээ хамт оройг гэртээ өнгөрүүлэх нь та хоёрын харилцааг илүү сайжруулна.

Бумба - (1/20-2/18)
Хумхынхан эсвэл түүний дотнынхонд ихээхэн ач холбогдолтой үйл явдал эсвэл харилцаа үүсэж магадгүй өдөр. Гэхдээ эерэг ба сөрөг хандлагууд адил тэнцүү байна. Хэрвээ та сонголт хийхээр болбол ганцаараа шийдвэр бүү гарга. Танд тухайн асуудлаар мэдлэгтэй нөлөөтэй хүмүүс, мэргэжилтнүүдийн зөвлөгөө шаардлагатай болно. Үл таних хүний зүгээс түрэмгийлэл мөн бүдүүлэг хандах тул болгоомжтой байхыг зөвлөж байна. Нийтийн үйл ажиллагаанд болгоомжтой байгаарай.

Загас - (2/19-3/20)
Бизнес, урлаг, шинжлэх ухаанд шинэ чиглэлүүдийг эрэн хайсан туршилт хийнэ. Адал явдал, амьдралд тэмүүлэх эрмэлзэл таныг эзэмдэнэ. Гэхдээ хэн нэгний нууцад нэвтэрч магадгүй тул ухаалаг байдлаар асуудалд хандаарай. Саяхныг болтол зөрчилдөөнтэй байсныг бодвол энэ өдрийг эвлэрлийн өдөр гэж хэлж болно. Энэ өдрийг загаснууд хувийн амьдралаа тохинуулахад зарцуулна. Өнгөрсөн үедээ үлдээсэн ул мөр нь та нарыг идэвхтэй амьдрахад саад болно.