07.30

Талийгаач охины суусан таксиг хайж байна

Үндэсний их баяр наадмын үеэр буюу энэ сарын 14-нд Үндэсний соёл амралтын газар ажилладаг 19 настай Д гэгч охин ажлаасаа тараад гэртээ харилгүй алга болсон тул холбоо барина уу гэх мэдээлэл охины зурагтай хамт цахим сүлжээгээр нийтлэгдэж байсан.

Тэгвэл охиныг алга болсноос дөрөв хоногийн дараа ар гэрийнхэн нь галт тэргэнд дайруулан амиа алдсан байдалтайгаар цогцсыг нь моргоос олсон юм. Гэвч ар гэрийнхэн нь охиноо амиа хорлосон бус гадны нөлөөтэй нас барсан гэж үзэн хуулийн байгууллагаар шалгуулж байна.

Тиймээс цагдаагийн байгууллагаас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, байцаалтын явцад охины хамгийн сүүлд суусан таксины жолоочийг хайж эхэлжээ