07.30

Ажил олгогч, ажилтан хоорондын маргаан 71,6 хувиар өсчээ

Энэ оны хагас жилийн байдлаар иргэний хуулиар шийдсэн нийт хэргийн дийлэнх хувийг гэрээний эрх зүйн маргаан эзэлжээ.

Өөрөөр хэлбэл, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гаргасан судалгаанаас үзэхэд, гэрээний эрх зүйн маргаан өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 50.8 хувиар өссөн байна.

Ийнхүү өсөх болсон нь иргэдийн худалдан авах чадвар, эдийн засгийн хямралтай холбоотой аж.

Тодруулбал, худалдах, худалдан авах гэрээний маргаан 97 хувь, зээлийн гэрээтэй холбоотой маргаан хоёр дахин нэмэгджээ.

Мөн түрээсийн гэрээтэй холбоотой маргаан 67.4 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа бол ажилтан, ажил олгогч нарын хооронд үүссэн маргаан 71.6 хувиар өсчээ.