07.30

Ерөнхийлөгч Г.Бошигтод уучлал үзүүлэв

Монголын анхны Ардчилсан сонгуулийн 25 жилийн өдрөөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хамтран зүтгэж явсан Г.Бошигтод уучлал үзүүлсэн байна. Г.Бошигт нь 2013 оны хоёрдугаар сард согтуурсан үедээ өөрийн төрсөн хүү Х-г олон удаа хутгалж, амийг нь хөнөөсөн хэрэг үйлдсэн юм.

Тиймээс гурван шатны шүүхээс Г.Бошигтод 10 жилийн хорих ял оноогоод байсан ч Г.Бошигт биеийн байдал тааруу хэмээн Ерөнхийлөгчөөс уучлал хүсчээ. Улмаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уучлал үзүүлсэн байна. Г.Бошигт нь МоАХ-ны анхдагчдын нэг юм.