07.30

Буянт гол үнс, хогонд дарагджээ

Ховд аймгийн Буянт гол ойр хавийн айлууд нь ахуйн хэрэглээний хог хаягдал, үнс зэргээ ил задгай асгаж овоолсноос болж маш ихээр бохирдох болсонд иргэд санаа зовниж байна.

Мөн голын дэргэд амрахаар ирсэн иргэд зориулалтын хогийн сав байсаар байтал уусан ундаа, архины шил, сав, цаас хогоо суусан газраа орхиод явж байна. Мөн хүүхэд, багачууд усанд сэлж тоглож байхад, архи, пиво уусан хүмүүс ил задгай бие засаж байгааг ч нутгийн иргэд хэлэв. Энэ нь аймгийн холбогдох албаныхны хараа хяналт сул байгаагаас болсон хэмээн шүүмжлэх иргэд олон байна.