Зуны улиралд иргэд амарч зугаалахаар хөдөө гадааг зорьдог билээ. Хөдөөгүүр явж байгаад шавьжинд хазуулж, могойд хатгуулах явдал элбэг тохиолдож байна. Тухайлбал, могойд хатгуулж улмаар ГССҮТ-д хэвтэн эмчлүүлсэн иргэд ч байгаа аж. Сэлэнгийн Зүүнбүрэн суманд могойд хатгуулсан иргэн эмнэлгийн тусламж авч эмчлүүлсэн байна.
Тиймээс аялж зугаалж байгаа иргэдийг сонор сэрэмжтэй явахыг Нийслэлийн эрүүл мэндийн хүрээлэнгээс сэрэмжлүүлж байна. Шавьжинд хатгуулсан дороо өвдөж улайн хавддаг.
Харин зөгийн дайралтад өртөж маш олон тооны гүвдрүү, хавдар үүссэн бол амь насанд аюултай. Харшилтай хүн зөгий, шумуултай газар явахдаа харшлын эсрэг эмээ биедээ байнга авч явах хэрэгтэй. Зөгийд хатгуулсан тохиолдолд хатгуур нь арьсанд үлддэг.