07.30

64 мянган тонн мах экспортлоно

Энэ зун улсын хэмжээнд 66 сая толгой мал зусаж байна. Үүний 10 сая толгой нь хүнсний жилийн хэрэгцээнд зарцуулагдана гэж тооцоход бэлчээрийн даацаас 20 сая толгой мал хэтэрсэн гэж эрдэмтэд үздэг байна. Тэр дундаа гантай байгаа төвийн бүсийн Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Архангай, Өвөрхангай аймгуудад бэлчээрийн даац дөрөв дахин хэтэрчээ.
 
Засгийн газраас мах экспортлох чиглэл өгсөн. Энэ хүрээнд ОХУ руу мах гаргах долоо, БНХАУ руу адууны мах болон боловсруулсан махан бүтээгдэхүүн экспортлох зөвшөөрлийг есөн үйлдвэр авсан. Мөн Вьетнамаас ямааны мах авах сонирхлоо илэрхийлсэн бөгөөд энэ асуудал хараахан шийдэгдээгүй байна.
 
Ер нь энэ жил 64 мянган тонн мах экспортлох урьдчилсан тооцоо гаргасан. Мах нөөцлөхөд 180 орчим тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд энэ асуудлаа Засгийн газрын хуралдаанаар оруулж шийдүүлнэ.