Усан спортын 16 дахь удаагийн ДАШТ ОХУ-ын Казаньд үргэлжилж байна.
Тус тэмцээнд 190 орны 2400 орчим тамирчин 75 багц медалийн төлөө өрсөлдөж байна. Манай улсаас усан спортын ОУХМ Б.Дөлгөөн, спортын мастер М.Дэлгэрхүү, спортын 1-р зэрэгтэй Б.Есүй /Хангарьд клуб/, спортын дэд мастер Б.Энххүслэн /БГД-ийн УССТ-ийн тамирчин/ нар ирэх сарын 4-ний өдрөөс тэмцээнээ эхлүүлнэ. Тамирчид 50 м-ийн мэлхий сэлэлт, араар даллах, 100 м-ийн далайн гахай, өврөөр даллах, 4х100 холимог сэлэлт зэрэг төрлөөр өрсөлдөх юм.
Өнөөдрийн байдлаар тус тэмцээнд БНХАУ 6 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлж байгаа бол ОХУ /4+2+1/, АНУ /3+0+1/, Итали /1+0+2/, Их Британи /1+0+1/ улс удаалж байна.
Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд усан спортын ОУХМ, "Хангарьд" клубын тамирчин А.Тамир Монголын багийн тугчаар оролцжээ.
Ж.Болор