Хонь - (3/21-4/19)
Ажилсаг, шударга хонинуудад шагнал дагуулах хүчирхэг боломж ирж байна. Бизнес болон ажил хэргийн асуудлууд тань маш сайн байна. Төлөвлөгөө тань чухал зорилгуудаар халгин цалгиж, энэ өглөө таныг идэвхитэй завгүй байлгах болно. Танд өрсөлдөгчөө ялах боломж олдоно. Өдрийн сүүлээр ажлаас гадуурх үүрэг хариуцлагаа нухацтай бодоход яг тохирсон цаг. Та үнэхээр онцгой бүлгийн удирдагч болохыг хүсэж байна уу. Та өөрийн эрч хүчээ илүү онцгой хувийн дотнын зүйлдээ зориулсан нь дээр. Харилцаа холбоогоо сайжруулснаар хүссэн зүйлдээ хүрэхэд тань туслана.
Үхэр - (4/20-5/20)
Болгоомжгүй хэлсэн үг эсвэл шударга ёсыг тогтоох гэсэн тэмүүллээсээ болоод та зорьсондоо хүрч чадахгүй бололтой. Од эрхэс таныг эрүүл мэнддээ онцгойлон анхаарахыг сануулж байна. Ялангуяа хоолны чанарт анхаарлаа хандуулаарай. Зөвхөн өөрийн нүдний өмнө байгаа зүйлийг харахаа больж асуудлыг илүү өргөн олон талаас нь харахыг хичээ. Ингэж жижиг гэлтгүй бүхий л асуудлуудыг сайтар анхаарч харж чадвал та нөхцөл байдлыг зөв үнэлэх аргаа олно.
Ихэр - (5/21-6/21)
Өнөөдөр таны амьдралын эрч хүч бага зэрэг сулрах магадлал байна. тиймээс та сэтгэл санаагаа хямраахгүй байж аливаад нухацтай хандах хэрэгтэйг сануулж байна. Бага ч гэсэн мөнгийг эргэлзээтэй үйлдвэрлэлд бүү оруул. Яаран буруу хөдөлснөөс сайтар бодож, төлөвлөсний дараа хийх хөрөнгө оруулалт танд удаан хугацааны ашиг авч ирнэ. Амралт зугаалгаар явбал найз нөхдийнхөө харилцааг улам гүнзгийрүүлж ажил хэргийн ирээдүйтэй санааг олох сайн өдөр болно.
Мэлхий - (6/22-7/22)
Төлөвлөсөн ба ойр зуурын аяллууд амжилттай болно. Ахуйн жижиг зүйлс худалдан авах, мөн ахуйн цахилгаан бараа худалдан авах, хүнсний нөөц бүтээгдэхүүн худалдан авах, машинаа засах зэрэгт сайн өдөр. Цахилгаан ба электрон хэрэгслүүд ашиглахдаа онцгой анхааралтай бай. Гайхалтай байдал чинь өнөөдөр бусдын анхаарлыг татна. Зүрх сэтгэлийн явдлаар хөөцөлдөхгүй байхыг одод зөвлөж байна. Гэнэтийн мэдээ нь таагүй хүмүүстэй харилцах харилцааг сайжруулна.
Арслан - (7/23-8/22)
Хайртай хосуудын хувьд хүнд өдөр. Тэдний хувиа бодсон байдал хэт өндөр шаардлага тавих, эргэн тойрныхондоо хатуу ширүүн эв зүйгүй харьцаа хүйтэн хөндий байдлаар илэрнэ. Хайр дурлалд дүрсхийсэн тэвчээргүй зан хэрэггүй. Урвамтгай Арслангууд сүүлчийн сонголтоо хийх болжээ. Сэтгэл зүрхээ өнгийн харж юу хүсч байгаагаа мэдэр. Харин бусдад шийдвэр гаргах боломжийг олгоорой.
Охин - (8/23-9/22)
Оюун санааны хөгжлийн тэргүүлэх чиглэлээ сонгох, эрч хүчээ зөв хуваарилахтай холбоотой цаг үе эхэлж байна. Нөхцөл байдлыг зөв үнэл. Шаардлагатай хэлхээ холбоо тогтоож, зорилгодоо хамгийн бага хүч, хөрөнгө зарцуулж чадвал амжилтад хүрэх магадлалтай. Сарын сүүлийн өдөр учир ирэх сарын санхүүгийн байдлаа төлөвлөхийг анхааруулж байна. Гэр бүлийн харьцаа сайн байна. Ойр дотнынхондоо анхаарал тавь. Хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд анхаар.
Жинлүүр - (9/23-10/22)
Хайр дурлалын харилцаа хямралд орно. Энгийн нэгэн яриагаар асуудлыг шийдэж чадахгүй л болов уу. Нэг хэсэгтээ зөрчлөө зогсоо. Ахмад настай хамаатнууд эсвэл найз нөхөд сэтгэлээр тусална. Та өөдрөг болж харилцаандаа баяртай болж шинэчлэлт гаргана. Таны өнөөдрийн даалгавар бол амжилттай хийж гүйцэтгэх явдал болно. Хүнд даалгавраас айх хэрэггүй. Таны шийдвэр мэргэжлийн өсөлт нэр хүнд авчирна. Од гаригс хайр дурлал болон гэр бүлийн харилцаа таатайг анхааруулж байна. Урд шөнийн зүүд зөн билигтэй cap байна.
Хилэнц - (10/23-11/21)
Сарын сүүлийн өдөр амгалан тайван байх боловч энэ нь их шуурганы өмнөх нам гүм байдал юм. Удирдах албан тушаалтныг худал хуурмаг, гүжир гүтгэлэг, олон зүйлээр буруушаах бөгөөд энэ нь таны тэвчээрийг шалгасан зүйл л болж хувирна. Учир нь тэрхүү зүйлийг гаргасан хүн өөрөө тушигдах болно. Ямар нэг зүйлийг санаандгүй байдлаар дутуу хүтүү хийж орхисон байх вий. Юу нь буруу юу нь зөв эсэхийг олохын тулд өөртөө цаг гарга. Гэр бүлийн уур амьсгал таагүй эсвэл хамтрагчтайгаа зөрчилдөнө. Хувийн амьдралд урам хугарах асуудал гарч ирнэ. Ямар ч дурын үйлдэлд та гялалзаж чадна гэхдээ өөрийн хил хязгаарыг тодорхойлж байгаарай.
Нум - (11/22-12/21)
Эмх замбараагүй хөл үймээнтэй өдөр. Найз нөхөд хамаатнууд тань таныг мэргэжлийн ажилдаа илүү их идэвх гаргахыг итгүүлж чадна. Танд өсөн дэвжих зогсолтгүй жигд давших хөдөлгөөн тохирно. Өөртөө тохиромжтой байдлаараа ажилла. Гэвч ямар ч тохиолдолд эрүүл ухааныг баримтал. Харин та төрөл төрөгсөд болон ойр дотнынхны хэн нэгнээс ирэх тусламж дэмжлэг авахаас өмнө өөрийн хүчээр босгож чадна.
Матар - (12/22-1/19)
Өнөөдөр таны хамгийн эмзэг эрхтэн нуруу нугас байна. Өвчин намдаах эм бүү хэрэглэ. Сайн илээчид оч. Физик эмчилгээ ч тустай. Материаллаг байдлаа засах олон арга байна. Гол нь та азтай тохиолдлыг хүлээж гараа хумхин суух ёсгүй. Та дэндүү амархан хэрүүлд орж байна. Гэсэн ч харилцаагаа нураахгүйн тулд биеэ барь. Хэрэв хоолны дэглэм барьж байгаа бол хэдий хэцүү байсан ч хорхой хүргэсэн амттанаас зайлсхийгээрэй. Тэгвэл таны хүсэл нэг алхмаар урагшлах болно.
Бумба - (1/20-2/18)
Эрүүл байдалд очиж, цэвэр агаараар амьсгалахыг та хүснэ. Олон хумхынхан үйл ажиллагааны төрөл, оршин суугаа газар, имиж, үсний өнгөө өөрчлөхөөр шийднэ. Өөрчлөлт хийхэд тохиромжтой цаг үе. Цагийг дэмий бүү өнгөрөөж болохгүйг анхаар. Мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд ямар нэгэн алдаа, тооцоо, ямар нэгэн юм хаяж магадгүй. Сэтгэл санаа хямарснаас болоод биеийн ачааллыг даахгүй. Хайр дурлалын адал явдлаас хол байгаарай. Хууран мэхлэлт, урам хугарах нөхцөл байдал хүлээж байна.
Загас - (2/19-3/20)
Эцсийн эцэст далай руу явах боломж олдоно. Гэвч анхаарал болгоомжгүй бол ихээхэн хохирол амсана. Хэрэв алсын замд гарвал аюулгүй байдлаа дээд зэргээр ханга. Гэмтэл бэртлээс сэрэмжилж, аливаад дадлагажиж, туршиж үзсэнийхээ дараа хийх нь дээр. Өнөөдөр та таатай мэдээ дуулах эсвэл олон нийтийн төсөлд оролцох таатай санал авна. Зөвшөөрөх гэж бүү яараарай учир нь ажил нь тодорхой хэмжээний цаг хугацаа орно.