03.09

Улсын хэмжээнд 38422 иргэн ХОМ-ээ АТГ-т бүртгүүлсэн байна

Авлигатай тэмцэх газраас албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын 2014 оны мэдүүлгийг шинэчлэн бүртгэх ажлыг зохион байгуулж дууссан байна.  Улсын хэмжээнд 38423 мэдүүлэг гаргагч бүртгэгдсэнээс 38422 мэдүүлэг гаргагч буюу 99,99 хувь нь бүртгүүлжээ. Үүнээс хуульд заасан хугацаандаа 38421 мэдүүлэг гаргагч бүртгүүлсэн байна. Харин мэдүүлэг гаргагч Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүн Д.Сосорбарам мэдүүлгээ гаргаж өгөхөөс татгалзсан талаар бид мэдээлсэн.

 Түүнчлэн Авлигатай тэмцэх газарт 2014 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ мэдүүлбэл зохих 270 мэдүүлэг гаргагчийн 268 нь хуульд заасан хугацаандаа мэдүүлжээ. Төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллагад мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах 1671 эрх бүхий албан тушаалтан ажиллаж байна. Тэдгээрээс төрийн захиргааны болон нутгийн захиргааны төв байгууллагын 113 байгууллагад 121 эрх бүхий албан тушаалтан, салбар нэгжийн байгууллагуудад 1550 эрх бүхий албан тушаалтан бүртгэгдсэн байна.

П.ТУУЛ