07.31

19.3 сая ам.доллар нийлүүлэв

Арилжааны банкууд өнөөдөр Монголбанканд 1978.00-1987.52 төгрөгийн ханшаар 25.3 сая ам.доллар,318.90-320.81 төгрөгийн ханшаар 89.5 сая юань худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк 1982.51 төгрөгийн хаалтын ханшаар 19.3 сая ам.доллар нийлүүлэв.

Мөн 319.50 төгрөгийн ханшаар 56.0 сая юань тус тус нийлүүлжээ. Мөн өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 132.1 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн, 1.0 сая ам.доллар зарах ам.долларын своп хэлцлийн санал ирүүлж, Монголбанк саналыг 100 хувь биелүүлэв.