Америкийн нэрт жүжигчин Жулия Робертс, кино-зураглаач нөхөр Дэниель Модероос 13 жил хамт амьдарсны эцэст салахаар шийджээ. Энэ жилийн эхээр түүний ээж нас барсны дараа хосуудын харьцаа хөндийрч эхэлсэн байна.
Сүүлийн үед Робертс ганцаараа харагдах болсон бөгөөд жүжигчин бүсгүйн ээжийнх нь оршуулган дээр ч гэсэн нөхөр нь үзэгдсэнгүй.
Одоогоор тэдний гэр бүлийн харилцааг гурван хүүхэд нь л тогтоож байгаа аж. Дэниелийн хувьд шүүх дээр очсон тохиолдолд Жулия хүүхдүүдтэй нь уулзах боломжийг хааж мэднэ хэмээн болгоомжилж буй аж.