Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Өлзийт багийн нутаг Төмөр замын “Өлзийт” зөрлөгийн урд талд мина байна гэсэн дуудлага аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна.
Дуудлага энэ сарын 30-ны өдрийн 08:30 цагт ирсэн бөгөөд дуудлагын дагуу Зэвсэгт хүчний 281 дүгээр ангийн хоёр албан хаагч, тус аймгийн Онцгой байдлын газрын гурван албан хаагч, нэг автомашинтай ажиллаж ТМ-57 загварын танк эсэргүүцэгч минийг булж устгасан байна.