08.01

Ч.Сайханбилэгт сайдуудыг чөлөөлөх хүсэл сонирхол байна

Засгийн газрын гишүүд буюу МАН-ын зургаан сайдыг чөлөөлөх хуулийн төслийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт нар өчигдөр УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьжээ.

Уг нь Ерөнхийлөгч парламентад суудалтай улс төрийн намуудын удирдлагуудтай уулзах үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг сайд нарыг чөлөөлөх төслийг өөрийн гараар өргөн барихгүй гэдгээ мэдэгдээд байсан. Тэрбээр энэ бүрэлдэхүүнээрээ ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан ч хэлсэн үгнээсээ буцаж, МАН-ын гэх тодотголтой сайд нарыг чөлөөлөх төслийг өөрөө өргөн барьж байгаа нь гайхашрал төрүүлж байна.

Тиймээс энэ сарын 03-ны УИХ-ын ээлжит бус чуулганаар тус асуудлыг хэлэлцэх нь ийнхүү тодорхой болов. Ийнхүү түүнийг хэн нэгнийн шахаанд орж хуулийн төсөл өргөн барилаа гэх хардлага байгаа бөгөөд өөрөө унах урхиа тавьж байна гэх мэдээлэл ч гарч эхлэв.