Алдарт дуучин Шакира, хөлбөмбөгч Жерар Пике нарын бага хүү Саша саяхан 6-хан сар хүрсэн билээ. Тэд балчир, хонгорхон үрээ эцгийнх нь замаар замнуулахыг хүсч байгаа бололтой.
Шакира өөрийнхөө фэйсбүүкийн хуудсанд хүүгийнхээ анхны “бэлтгэл”-ийн бичлэгийг байршуулжээ. Бичлэгт ээждээ тэврүүлсэн бяцхан хөвүүн хөлбөмбөгийг хэвлүүхэн өшиглөх ажээ. Уг бичлэг Шакира, Пике нарын үнэнч фэнүүдийн сонирхлыг ихэд татсан агаад богинохон хугацаанд хагас сая гаруй “лайк” цуглуулаад амжсан гэнэ.
Зарим нэгэн шооч нөхөд, “Роналдогоос л илүү байна даа” хэмээн “Барса”-гийн мөнхийн өрсөлдөгч Эзэн хааны багийн од тоглогчийг егөөдөөд амжсан байна.