08.01

С.Саранцацралтад хөгжингүй сүнстэй эрчүүд таалагддаг

Нэрт зураач С.Саранцацралтыг энэ он цагт амьдарч байгаа бас нэг өвөрмөц дүр төрх, ертөнц гэдэг. Түүний үзэл бодол, ааш араншин гадаад төрх, өөрийгөө илэр­хийлэх, амьдралд хан­дах хандлага нь чу­хам­даа зу­раачид л ийм байдаг болов уу гэмээр тийм нийтлэг бус. Зуугийн талыг насалсан гэхэд нүүрэн­дээ нэг ч үрчлээгүй бас нэг ч косметикгүй, илүү­­дэл жингүй, хоёр охиноо­­соо үл ялгарах гоо үзэс­гэлэн зураач бүсгүйг тодорхойлно.

Этгээд өвөрмөц ер­төнцийг бий болгосон тэр­бээр их энгийн амьдрах дур­тай нэгэн. Тиймдээ ч өөрөө хувцасныхаа заг­варыг гаргаж оёно, ур­лана. Монголынхоо хам­­гийн хямдхан тосыг нүүрэн­дээ түрхдэг гэх мэтээр их энгийн амь­дарч, урлан­даа тухлах дур­тай зураач бүсгүйд “Хөгжингүй сүнстэй эрчүүд таалагддаг. Нөхрийгөө хард­даггүй, нэг удаа ч тү­рүүвчийг нь он­гойл­гож үзээгүй, гар утас мэйлийг нь шалгаж байгаа­гүй” гэж нэгэн ярилцлагадаа тэрбээр ярьжээ.