Хонь - (3/21-4/19)
Тасарсан харьцаагаа сэргээх, амар амгалан, эв түнжин тогтоох өдөр. Олон шинэ танилуудтай болох боломжийг бүү алд. Өнөөдөр өөрийн бүх авьяас чадвар ба ажилдаа бүтээлчээр хандаж чаддагаа харуулах хэрэгтэй болно. Урьд нь хэрэлдэж муудсан эцэг эх, хүүхдүүд хуучин харилцаагаа сэргээ. Мөнгө төгрөгийн хувьд орлогын урсгал ирж, ихээхэн хэмжээний орлого орно. Үүний үр дүңд амьдралын сайхныг бүрэн утгаар нь мэдэрч, өөртөө болон хайртай хүмүүстээ олон сайн сайхныг улам ихээр бий болгох хүсэл эрмэлзлээр дүүрэн байна.
Үхэр - (4/20-5/20)
Тааламжтай өдөр. Энэ өдөр таны амьдралын эрч хүч, бусдыг манлайлах, өөртөө итгүүлэх чадвар, сэтгэл татам байдал өндөр байна. Гэхдээ арилжаа наймааны асуудалд анхаарал болгоомжтой хандахад илүүдэхгүй. Хайрын болзоо бүтэлгүйтэх эсвэл дотнын хүний тань болчимгүй үйлдэл урмыг тань хугалж мэдэх нь. Төсөл хэрэгжүүлэхдээ хамтрагчаа зөв сонго. Хэрвээ чи эрсдэлээ зөв тооцоолсон бол ашиг нь боломжийн байх бололтой. Магадгүй энэ нь дийлдэшгүй эсвэл бага зэргийн хязгаарлагдмал санагдвал нөхцөл байдлыг зогсоох хэрэгтэй.
Ихэр - (5/21-6/21)
Ихрийнхэн энэ өдөр ажил гэртээ хэвийн байдалтай. Прогматик үйл ажиллагааны санхүүд илүү анхаарал тавь. Давуу талыг оновчтой сонгосноор ихрийнхэн нэр хүнд, алдар нэрээ дээшлүүлэх боломжтой болно. Мөнгөө банканд, эсвэл үйлдвэрийн хувьцаанд нийлүүлcэн хүмүүс түүнийгээ эргүүлж авах талаар бод. Сэтгэл санааны мэдрэг байдал ба ойр орчныхоо нөлөөлөлд автагдах чанар нь таныг зарчмаа хамгаалахад хүргэнэ.
Мэлхий - (6/22-7/22)
Удирдлага эсвэл төр засгийн байгууллагуудтай хийх яриа хэлэлцээр бүтэлгүйтэж магадгүй. Таны гэрлэн бүрхүүл бүдгэрч, сэтгэл гутралд автаж болзошгүй. Иймээс найр цэнгээн хөөцөлдөх хандлага ажиглагдах вий. Маш их хүч гарган бүтээсэн ажил санасанд хүрэхгүй байж магадгүй. Ажил алба, хувийн амьдралд алдаа гаргахаас болгоомжил. Аян замд холын түншүүдтэй харьцах харьцаанд таагүй явдал тохиолдож болзошгүй. Өөр улс хот руу бүү яв. Мөн гадаадын хүмүүстэй хамтран ажиллахаас татгалз. Таны хайр дурлалд урам хугарах явдал гарна гэсэн ч харилцаагаа үргэлжлүүлэх бололтой.
Арслан - (7/23-8/22)
Өнөөдөр таны хэлсэн үг хууль мэт хүчтэй байна. Хүндрэлтэй асуудлыг шийдэх нь арсланг сэтгэл хангалуун болгоно. Энэ өдөр худлаа хэлэх, хараах нь осолтой. Бүхнийг түргэн шуурхай хий. Бүү залхуур, их бүү унт, сэтгэлээр бүү уна. Харин амралтанд явах төлөвлөгөөнд юу ч саад болох ёсгүй гэдгийг санаарай.
Охин - (8/23-9/22)
Ямар нэгэн ажлыг эхлүүлэх, мэдээлэл хүлээж авах ба түүнийг хувьдаа ашигтайгаар ашиглахад сайн өдөр. Удирдлага болон хамтрагчаасаа сануулга авахгүйн тулд ажил дээрээ алдаа дутагдал бүү гарга, анхаарал болгоомжтой Хувийн амьдралд гэнэтийн асуудал үүсэхийг одод анхааруулж байна. Өөрийн дутагдлууддаа шүүмжлэлтэй хандаж, хамтрагчдаа хэт өндөр шаардлага бүү тавь. Хамгийн ээдрээтэй нөхцөл байдлаас ч гарч чадах сайн зөн билигтэй байна. Хүүхдүүддээ анхаарал тавь. Тэдэнтэй оройг өнгөрүүлэх боломжийг бүү алд.
Жинлүүр - (9/23-10/22)
Үдээс өмнө шалгалт шүүлэг өгөхөд таатай. Та шалгалтдаа сайн бэлтгэж, өөрийгөө сайн талаас нь харуулж чадна. Нөхцөл байдал танаас тайван, удаан байдлаа орхихыг шаардаж байна. Та зорилгоо тодорхойлж чадахгүй бол өөртөө итгэлгүй болж, эргэн тойрныхонтойгоо зөрчилдөх шалтгаан болно. Өөрийн буруугаа бусдад тохохыг хүснэ.
Хилэнц - (10/23-11/21)
Өнөөдөр сандарч мэгдэх магадлалтай байх тул сэтгэлээ тайван байлгах хэрэгтэй. Танд бие даан шийдвэр гаргахад хүнд байх бөгөөд хамтрагчтайгаа зөвшилцөн шийдвэр гаргахад хялбар байх болно. Амьдралын төвшин, дур булаам байдал, сэтгэл татах увдис ихэснэ. Нийгмийн байдал эсвэл санхүүгийн асуудлаа дээшлүүлэх боломж гарч ирнэ. Бизнесийн хэлэлцээр хэдийгээр амжилттай байх боловч хууль бус мөнгө угаах, сайн таньж мэдэхгүй хүмүүстэй хамтран ажиллах зэргээс хол байхгүй бол асуудал гарч мэдэхээр байна.
Нум - (11/22-12/21)
Олон танихгүй хүмүүс таны тусламж гуйсан хүсэлтийг эелдгээр хүлээн авна. Таны дэвшлүүлсэн өвөрмөц санаанууд тэдэнд таалагдана. Арилжаа наймаа амжилттай байна. Шинэ төсөл эхэл. Гэхдээ түүний гүйцэтгэлийг хянахаа бүү март. Таныг ажил хэргийн уулзалт болон хувийн болзоо, түүнчлэн чухал бичиг баримтыг хэлбэржүүлэх ажил хүлээж байна. Бүр магадгүй, хайртай хүнээсээ онцгой саналыг хүлээн авах бололтой.
Матар - (12/22-1/19)
Хэрвээ матар ямар нэгэн зүйлийг хийхийг хүсвэл түүнийг хэчнээн ятгаад ч нэмэргүй. Хэрвээ түүнд өрсөлдөгч бий болсныг мэдвэл бодсон санаснаа тэр дор нь гүйцэлдүүлж өрсөлдөгчөө юу ч үгүй үлдээнэ. Дурла, тэвч. Хэрвээ та бэрхшээлийн өмнө сөхрөхгүй шаргуу байж чадвал нууцлаг хүслүүд биелнэ. Хайр болон дур хүсэл нэмэгдэнэ. Гэвч хардах болон өмчлөх гэсний хэрэггүй гэдгийг санаарай.
Бумба - (1/20-2/18)
Хичээл зүтгэлийнхээ үр дүнд шагнуулж магадгүй. Үр дүнд нь олон Хумхын амьдрал идэвхтэй, сонирхолтой болно. Нөхцөл байдлыг өөртөө ашигтайгаар эргүүлж сур. Эс тэгвээс та хүчээ дэмий зүйлд зарцуулах болно. Таны Аура хүчирхэгжиж мөн эргэн тойрны хүмүүстэй нөлөө бүхий байна. Сүүлийн өдрүүдийн азгүй байдал таны уур бухимдлыг төрүүлж байсан байх. Тэвчээртэй бай таны бодож байсан зүйл тань тун удахгүй биеллээ олох болно. Хувийн амьдралд амжилттай байна гэдэг эргэлзээтэй байна.
Загас - (2/19-3/20)
Харилцаа холбоо тогтооход таатай өдөр. Цог заль төгөлдөр загаснууд өөрийнхөө давуу талаар бусдыг алмайруулах болно. Тэд олны хайр хүндэтгэлийг хүлээх болно. Ашигтай ажлын талаар санал ч авч болзошгүй. Илүү ихийг шаардах хэрэггүй. Зөн совин хүмүүсийг танихад тусална. Жижиг сажиг таагүй зүйлүүд тохионо. Дурын ажлыг гүйцэтгэхдээ анхаарал болгоомжтой байгаарай. Бүх зүйлд шийдвэртэй ханд. Гэхдээ хэнд ч бүү итгэ.