Тариаланчид энэ ургацын 80 хувийг алдах дээрээ тулсан гэсэн бол салбарын яамнаас 30 орчим хувийг алдана гэж таамаглаж байгаа. Ийнхүү хоёр тал зөрүүтэй мэдээлэл өгч асуудалд буруутныг хайж байх хооронд гурилын үнийн өсөлт аль хэдийн эхэлжээ. Тодруулбал, гурилын үнэ кг тутамдаа 50-100 төгрөгөөр нэмэгдсэн байгааг худалдаачид хэлж байна. Мөн дотоодын гурилын үйлдвэрүүдийн уг өсөлтийг дагаад импортын гурилын үнэ ч өссөн байна.
Тэгвэл ҮХААЯ-наас үйлдвэрүүд гурилынхаа үнийг ямар ч үндэслэлгүй нэмсэн гэж үзэж байгаа гэнэ. Тодруулбал, өнгөрсөн жилийн ургацаас Тариалан эрхлэлтийг дэмжих санд авсан 30 мянган тонн буудай агуулахад хадаглагдаж буй. Энэ буудайны нөөцийг оролцуулаад 10 дугаар сар хүртэл дотооддын гурилын хэрэгцээгээ бүрэн хангах буудайны нөөц байгаа тухай яамныхан хэлжээ