Хонь - (3/21-4/19)
Өнөөдөр олон хонинууд их ажил амжуулж амжилтад хүрч чадна. Иймээс ямар ч ажил хэргийг зоригтой барьж ав. Албаны ажил хэрэг танаас дээд зэргийн анхаарал, сахилга бат, зохион байгуулалт шаардана. Таны сэтгэлийн дотоод тайван бус байдал зовоохыг үгүйсгэхгүй. Хуучны андуудтайгаа уулзах уулзалтаас та өөдрөг сэтгэл эрч хүч авна. Өөрийгөө зүрх сэтгэлдээ бүрэн бүтнээр нь эзэмдүүлээрэй. Удахгүй тохиолдож мэдэх хэн нэгэнтэй танилцах сонирхолтой учрал нь цаашдаа даамжирч бат бэх, найдвартай харилцаанд хүргэж болно.
Үхэр - (4/20-5/20)
Од эрхсийн байрлал өөрчлөгдөхтэй холбоотой хүнд өдөр. Түнштэйгээ зөрчилдөх, ар гэрийн асуудалд дарагдах зэрэг сөрөг хандлага ажиглагдана. Өнөөдөр та болон таны дотнын хүний хоорондын харилцааг өөрчлөх мэдээ хүлээн авч мэдэх юм. Цагаа зөв ашиглан, ажлаа хурдан хий. Хэрвээ та ажлаа эхлэхдээ нарийн ширийн зүйлд анхаарлаа хандуулалгүй яаруу хийвэл энэ нь харин ч таны ажлыг удаашруулах болно. Таны анхаарал сул байгаагаас болж хамгийн чухал зүйлийг ч орхигдуулж мэднэ.
Ихэр - (5/21-6/21)
Ихрийн ордны ажлын идэвх нь буурсан ч санаа зоволтгүй. Тогтмол ажлаа хий. Өөртөө шүүмжлэлтэй ханд. Хувийн амьдралд илүү идэвхтэй байна. Хувь заяа тань дэргэд тань байна. Харин сонголтоо хийсэн хүмүүс хайртай хүндээ ахиухан анхаарал тавь. Ихрийнхнийг худал хэлэх, амлалт өгөхөд xүргэx үйл явдал тохиолдож болзошгүй.
Мэлхий - (6/22-7/22)
Гэнэтийн санхүүгийн алдагдал эсвэл зарлага гарах магадлалтай. Таны ямар ч шийдвэр хамгийн санаандгүй үр дагавруудыг авч ирж магадгүй. Мөрийтэй тогловол их хэмжээний алдагдалд орох магадлалтай. Ажлын ачааллаа дийлэхгүй, бүтээмж буурах, уурлаж унтууцах үзэгдэл ажиглагдах байх. Шүүмжилсэн өнгө, хандлага нөхцөл байдлыг бүр хурцатгаж магадгүй. Бусдын нөлөөнд автахаас сэрэмжил. Зээл бүү өг. Зээллэг бүү тавь. Эрсдэлтэй алхам бүү хий.
Арслан - (7/23-8/22)
Үдээс хойш ажил хэрэг амжилттай байна. Мэргэжлийн амжилтууд өсөн дээшлэх замаар явагдаж, санхүүгийн байдалд сайнаар нөлөөлнө. Заавар бүү хүлээ, санаачлагыг гартаа ав. Хайртай хүнтэйгээ тоглоом тоглож байхдаа бууж өгч хэрэггүй. Догшин ширүүн ч ганц түүнийг л сонсож хэлснийг нь биелүүлэхийн оронд өөрийнхөө ч гэсэн хүсэл бодлыг илэрхийлж түүнд харуулах хэрэгтэй.
Охин - (8/23-9/22)
Эрч хүч, шинэ мэдлэг, дотоод эрх чөлөө олж авах өдөр. Амьдралын эрч хүч дээд төвшинд байна. өнөөдрийн эхлүүлсэн ажил танд гарцаагүй амжилт дагуулах бөгөөд үүнд та сэтгэл хангалуун байх болно. Хосуудын найрсаг харьцаа, зугаа цэнгэл, эрх чөлөөтэй байхад сайн өдөр. Ердийн ажлаа хийж өнгөрүүл. Арилжаа наймаанд одтой байна. Амжилтаа бататгахын тулд нөлөөтэй хүмүүс, түншүүдийнхээ дэмжлэгийг ав.
Жинлүүр - (9/23-10/22)
Карьераа өсгөхийн тулд удирдлагатайгаа харилцах харьцаа таны хувьд маш чухал байна. Үүнээс нэр хүнд, санхүүгийн байдал тань хамаарна. Гэвч тэдний тавьсан элдэв хязгаарлалууд таны ажилд саад тотгор болно. Мэдээлэл ямар чухал болохыг анхааралдаа ав. Гэр бүлийнхэнтэйгээ харьцах харьцаа чинь улам бүр сайжирна. Та чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрөөх хэрэгтэй.
Хилэнц - (10/23-11/21)
Өөрийн сайхан бие галбираараа бахархаж, хэний ч нүдэнд дур булаам харагдаж чадна. Харин ярих хэлэх зүйлдээ анхаарч, бусдад эвгүй сэтгэгдэл төрүүлэхгүй байхыг одод зөвлөж байна. Аливаа асуудалд хүлээцтэй хандаж, гүнд нь орохыг эрмэлзээрэй. Хариуцлага мөн шударга үнэнч байдал тань ашигтай эхлэлийн үндсийг тавих болно. Найзын тань зөвлөгөө болон туслалцаа ирээдүйн хувь тавиланд тань нөлөө үзүүлнэ. Олон нийтийн арга хэмжээнд сайн дураар оролцох нь таны танилын хүрээг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Харин цаасан малгай өмсөхөөс болгоомжил.
Нум - (11/22-12/21)
Сайн дотроос хамгийн шилдгийг нь сонгох боломж гарна. Мэргэжлийн үйл ажиллагааны шинэ салбарт хүчээ сорих ирээдүйтэй санал хүлээн авна. Зохион байгуулах, удирдагч байх асар их чадвараа харуулна. Хэрвээ та ямар нэг байдлаар бусдаас ялгарахыг хүсэж байгаа бол яарах хэрэггүй, үүнийг хийх боломж гарахгүй. Архаг хууч өвчин даамжирч хурцадна. Биеийн хүчний хүнд хүчир ажил хөдөлмөр хийх, хэт ачаалал авахгүй байхыг зөвлөж байна. Оройг хайртай хүнтэйгээ өнгөрөө.
Матар - (12/22-1/19)
Сэтгэлийн хямралтай уур уцаартай өдөр. Үдээс хойш таныг хэрүүл маргаанд хялбархан татан оролцуулах нь. Та турж хоолны дэглэм барих шаардлагагүй болно. Үүний үр дүнд даралт хэвийн болно. Бассейнд очиж, аэробикээр хичээллэвэл сайн. Таны хайрын амьдрал ерөнхийдөө тайван байх бөгөөд дулаан мэдрэмж, сэтгэл хангалуун байдал илүүтэйгээр давамгайлах бололтой.
Бумба - (1/20-2/18)
Өдөр тутмын хэрэгцээгээ хангах, хувийн болон дотнын хүмүүсийнхээ сайн сайхан байдлыг бүрдүүлэхэд энэ өдөр олон Хумхын үйл ажиллагаа чиглэх болно. Оршин тогтнох байдлыг нь хайртай хүмүүстээ хангаж өгөхдөө дүмбэгэр түгжигдмэл байдал бүү гарга. Хайр дурлал мөн романтик адал явдалд таатай өдөр байна. Төрөл бүрийн салбарт амжилт гаргах нь эргэлзээтэй байна. Худалдаа наймаа ашиг авчирна эсвэл хүч шаардахгүйгээр танд ашиг орлог орж ирнэ. Магадгүй гэнэтийн зарлага эсвэл үрэгдэж гээгдүүлэх тул санхүүтэй болгоомжтой харьцаарай.
Загас - (2/19-3/20)
Шинэ программууд судалж, мэргэжлийн түвшнээ дээшлүүлэх шаардлагатай. Хүчин чармайлтын үр дүнд та амжилтад хүрнэ. Өөрийгөө амжилтад хүрнэ гэдэгтээ итгэлтэй байх нь саад тотгортой тэмцэхэд тус болно. Ажил эсвэл уулзалт тодорхой хэмжээний хүчин чармайлт танаас шаардана. Бие тань эвгүйрх нь өмнөх. өдрүүдийн ачаалалтай ажилласнаас ядаргаатай холбоотой байна. Санхүүгийн бэрхшээл үүснэ. Үдээс хойш ханиад томуу хүрэх тул биеэ бодоорой.