08.04

Увс аймагт газар хөдөлжээ

Увс аймгийн Завхан сумын Шар булаг багийн “Хонгор шар” гэдэг газар өнгөрсөн шөнийн 00:09 цагт газар хөдөлжээ.

Газар хөдлөлт болсон энэхүү газар нь сумын төвөөс хойд зүгт 6 км-т байрладаг аж.

Харин газар хөдлөлт  4,1 магнитутын хүчтэй байсан талаар албаны эх сурвалж мэдээлж байна.