08.05

БНСУ-д монгол иргэд амиа алдав

БНСУ-ын Кангванду аймгийн Жүнчон хот дахь нэгэн гүүрэн дээр засварын ажил хийж байсан Монгол Улсын иргэн 30 настай А болон 38 настай Б нар голын усанд унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Залуус өргөгч кранаас бэхлэгдсэн тавцан дээр зогсон гүүрийн гадна талын засварын ажлыг хийж байсан ба энэ үед тавцанг бэхэлсэн олс тасарч, тэд 10 метр өндрөөс гол руу унасан аж.

Монгол залуусыг аврах ажиллагааг цаг алдалгүй эхлүүлсэн ч тэдний нэг нь голд живж, амь насаа алдсан бол нөгөөх нь одоог болтол олдоогүй байгаа бөгөөд эрэн хайх ажиллагааг хийж байгаа ажээ