Налайх дүүрэг дэх гэрт нь газ дэлбэрсний улмаас түлэгдсэн ах дүү хоёрт туслахаар Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Сайн үйлсийн төлөө нэгдье” аян өрнүүлсэн байна. Өнгөрөгч 6-р сарын 10-нд тухайн үйл явдал болсны маргаашаас Налайх дүүрэгт цаг алдалгүй эхлүүлсэн энэ аяныг Монголын залуучуудын холбооны Хүмүүнлэгийн байнгын хорооноос санаачилсан “Ахыг аваръя” хандивын аянтай уялдуулан зохион байгуулжээ.
Нутаг нэгт Налайхчууд халуун сэтгэлийн гараа харамгүй сунгаж, нийт 1.197.000₮ цуглуулан Г.Цэрэнтогтох хүүгийн ХААН БАНК дахь 5018042275 дансанд тушаасан байна.
Насандаа ахадсан эр зориг гарган дүрэлзсэн галаас бяцхан дүүгээ аварсан 119-р сургуулийн эрэлхэг хүүдээ хандив тусламж үзүүлсэн нийт ард иргэд болон Налайх дүүргийн ажилтан, албан хаагчид та бүхэндээ баярлалаа. Мөн энэ аяныг санаачлан зохион байгуулсан Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Д.Тунгалаг, Налайх дүүргийн Залуучуудын холбооны хамт олонд Монголын залуучуудын холбооны нэрийн өмнөөс талархал илэрхийлье.
119-р сургуулийн сурагч Г.Цэрэнтогтох, дүү Г.Амарболд нарт туслах сайн үйлсийн аянд хандив өгсөн Налайх дүүргийн байгууллага, хамт олон:
1. Нийгмийн даатгалын хэлтэс - 75,000₮
2. Засаг даргын Тамгын газар – 165,000₮
3. Чандмань цогцолбор сургууль - 65,000₮
4. Боловсролын хэлтэс - 20,000₮
5. Албан бус насан туршийн боловсролын төв - 50,000₮
6. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв - 60,000₮
7. Худалдан авах ажиллагааны алба - 20,000₮
8. Аудитын алба /дотоод/ - 20,000₮
9. Монголын цахилгаан холбоо ХХК /Налайх дүүргийн холбооны газар/ - 265,000₮
10. 109-р бага сургууль - 30,000₮
11. 7-р хороо - 21,000₮
12. “Эрдмийн оргил” цогцолбор сургууль - 41,500₮
13. Статистикийн хэлтэс - 20,000₮
14. 3-р хорооны ажилчид - 38,000₮
15. 1-р хорооны иргэд, аж ахуйн нэгж - 158,000₮
16. 5-р хороо – 181,500
Нийт – 1.197.000₮
