03.10

“Маск”-ийн хоёр бүсгүйн төрсөн өдөр тохиож байна

Хошин урлагийн “Маск” продакшны хоёр үзэсгэлэнт бүсгүйн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тодруулбал, тус продакшны жүжигчин А.Гэрэлцэцэг, Г.Чулуунцэцэг нарын нэг өдөр төрсөн байдаг аж. Хамтлагийнхаа хоёр бүсгүйд “Маск”-ийнхан цахим хуудсаараа дамжуулан төрсөн өдрийн мэнд хүргэсэн байна. Тодруулбал, “Өнөөдөр Маск продакшны үзэсгэлэнт бүсгүйчүүдийн маань төрсөн өдөр тохиож байна. Гэрэлээ, Чука хоёртоо төрсөн өдрийн мэнд хүргэе. Мөн цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүсье” гэжээ. Авьяаслаг жүжигчин бүсгүйчүүддээ уншигчдынхаа өмнөөс төрсөн өдрийн мэнд хүргэе.

П.ТУУЛ