08.06

Өмнөговь аймагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

Өмнөговь аймгийн Баян-Овоо сумаас хойд зүгт 41 км-ийн зайд /У-105099/;Ө-43032/ өчигдөр 21:06:28 цагт газар хөдлөлт болсон байна.

Газар хөдлөлт 4.1 магнитудын хүчтэй байсан талаар ООГФСХ-с цахим шуудангаар ОБЕГ-т ирүүлжээ.

Тиймээс тус сумын Засаг даргын Тамгын газрын орлогч дарга Э-ээс тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн, хохирол учраагүй хэмээн мэдэгдсэн байна.