Дуучин Рианна болон жүжигчин Леонардо ди Каприо нарын дурлалын паян тун саяхан эхэлсэн билээ. Ихэнх шүтэн бишрэгчид нь одоо болтол энэ бүхэнд итгэхгүй байгаа. Тэд гагцхүү нэр хүндээ өргөх гэж иймэрхүү сурталчилгаа хийж байна гэж үзэж байгаа аж.
Гэвч Рианна болон Лео нарын хооронд зүгээр нэг хоног төөрүүлсэн асуудал үүсээгүй харин гүн гүнзгий харилцаа бий болсон бололтой.
Рианнагийн ойрын эх сурвалжийн өгүүлснээс үзэхэд, тэрбээр ди Каприод дэндүү ихээр дурлаж, ирээдүйгээ зөвхөн түүнтэй байхаар төсөөлж байгаа гэжээ.
Гэсэн хэдий ч ертөнцийн хамаг сайхан хүүхнүүдтэй нэр холбогдож байсан ди Каприогийн хувьд ямар ч бүсгүйтэй хуримаа хийж, сүмийн хаалгаар орж байгаагүй юм.