Баянгол дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах "Пунцоглин" хийдийн их номын өргөөнөөс өнгөрсөн долоодугаар сарын 10-нд Очирваань болон Ногоон дарь эх бурхад хулгайд алдагдсан талаар мэдээлэл гарч байсан юм.
Тэгвэл Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Б.Баттулга, эргүүлийн цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Ц.Ууганбаяр нар уйгагүй ажиллаж, уг алдагдсан бурхдыг олж, хулгайлсан итгээдийг илрүүлсэн байна.
Уг хэргийг 38 настай В үйлдсэнийг тогтоон Баянгол дүүргийн Цагдаагийн 2-р хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.