Их Британийн иргэн, 95 настай Чарльз Югстер 200 метрийн зайд 55.48 секунд гүйж, дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна. Түүний насны ангилалд өмнөх рекордыг 2013 онд АНУ-ын Орвилл Рожерс тогтоож, 58.28 сек хурдалж байжээ.