Монгол Улс анх удаа Эрээний боомтоос цааш Улаанбаатар-Тьянжин чиглэлд автомашинаар туршилтын тээвэр хийхээр болжээ.
БНХАУ-тай хамтран хийх энэхүү туршилтын тээвэрт хоёр талаас тав таван автомашин оролцуулахаар төлөвлөж байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор урд хөршөөс холбогдох албаныхан манай улсад хүрэлцэн ирээд байгаа аж.
Энэ асуудал шийдэгдвэл хоёр орны дамжин өнгөрөх тээврийн хамтын ажиллагаанд ахиц гарч эхэлнэ гэж Зам тээврийн яамнаас мэдээллээ.