Холбогдох байгууллагууд хамтран энэ сарын 01-ний өдрөөс аравдугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд хяналтын баг ажиллахаар болсон байна. Тодруулбал,Сонгинохайрхан дүүргийн 22-ын, Эмээлт түүхий эдийн зах, баруун туруун, Хан-Уул дүүргийн Яармаг, Нисэх-биокомбинат, Баянзүрх дүүргийн Баянзүрх, Налайх дүүргийн тавдугаар хороо Городок, Тэрэлж, Багануур дүүргийн Хэрлэнгийн гүүрний авто техникийн долоон шалган бүртгэх товчоодод “Хяналт шалгалт явуулах ажлын хэсэг”-үүдийг байгуулан, 24 цагаар ажиллаж байгаа аж.
Энэ оны хувьд Ховд аймгийн Булган суманд 14 настай эрэгтэй хүүхэд тарваган тахлын булчирхайн хэлбэрийн өвчлөлөөр нас барсан нь тогтоогдсон байна. Түүнчлэн өнгөрсөн зургаадугаар сарын 20-оос хойш нийслэлд 370 ширхэг тарваганы махыг түүхий болон чанаж болгосон хэлбэрээр оруулж ирэхийг завдсаныг холбогдох хууль хяналтын байгууллагууд таслан зогсоож ЗӨСҮТ-д хүлээлгэн өгч устгуулжээ.
Дашрамд дуулгахад, Монгол Улсын хэмжээнд 17 аймгийн 157 суманд тарваган тахлын голомттой гэж бүртгэгдсэн байдаг байна. Энэ он гарсаар хамгийн анхны тохиолдол Ховд аймгийн Булган суманд 14 настай эрэгтэй хүүхэд тарвагаа өөрөө агнаад, өвчөөд, үүнээсээ болоод халдвар авч амиа алдсан байгаа.