“Кливлэнд Кавальерс” багийн довтлогч Леброн Жэймс ирэх жил Бразилийн Рио-де-Жанейрод болох Зуны олимпийн тоглолтод оролцох тухай шийдвэрээ тэмцээн эхлэхийн өмнө гаргана гэдгээ мэдэгдэв.
Өнгөрсөн даваа гаригт сагсан бөмбөгч залуу АНУ-ын үндэсний шигшээ багийн сургуулилтын лагерьт очжээ. Дасгалжуулагчидтай уулзсаны дараагаар од тоглогчид бодох хугацаа гаргасан аж.