08.06

Олон удаа автомашин хулгайлсан хүүхдүүдийг илрүүлжээ

Хан-Уул дүүрэгт өнгөрсөн сарын 23-24-нд шилжих шөнө сэжигтэн М нь бусадтай бүлэглэн удаа дараа бусдын орон байр тонон дээрэмдэж, мөн машин хулгайлан унаж хөдөө гадаа явдаг байсан бүлэглэлийг тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид баривчилжээ.

Сэжигтэн М “Машинуудыг унаж явах зорилгоор хулгай хийдэг байсан. Хэзээ нэгэн өдөр цагдаад баригдана гэж бодож байсангүй. Буруу зүйл хийснээ ухаарч гэмшиж байна. Дахиж PC тоглоом тоглохгүй, ээжийнхээ үгэнд сайн орж, хичээл номондоо явна” гэж мэдүүлжээ.