Тарваган тахал өвчин гарах эрсдэл өндөртэй энэ цаг үед сүүлийн хоёр сарын хугацаанд 370 ширхэг тарваганы махыг нийслэл рүү оруулж ирэхийг завджээ. Тарваганы махыг чанасан, түүхий аль ч хэлбэрээр оруулахыг завдах тохиолдол илрэх болсон байна. Тиймээс өнөөдөр НОБГ, НМХГ, НЦГ-аас хамтран ард иргэдэд сэрэмжлүүлэг хүргүүлэх үүднээс хэвлэлийн хурал хийв.
Өдгөө тарваган тахал өвчин дэлгэрэх эрсдэл өндөр учраас иргэд хууль, дүрмээ хариуцлагатайгаар сахин биелүүлэхийг сануулав. Одоогоор Сонгинохайрхан дүүргийн 22-ын товчоо, “Эмээлт” түүхий эдийн зах, Баруун түрүүн, Хан-Уул дүүргийн Яармаг, Нисэх-биокомбинат, Баянзүрх дүүргийн Баянзүрх, Налайх дүүргийн 5 дугаар хороо Городок, Тэрэлж, Багануур дүүргийн Хэрлэнгийн гүүрний авто техникийн долоон шалган бүртгэх товчоонд “Хяналт шалгалт явуулах ажлын хэсэг”-үүдийг байгуулан ажиллаж байгаа аж.