Гэмтлийн эмнэлгийн Түлэнхийн тасагт цусны нөөц хүрэлцээгүй болжээ. Тус эмнэлгээр өдөртөө л гэхэд 250-300 хүн үйлчлүүлдэг гэх тооцоо бий. Эдгээрийн багагүй хувийг түлэгдэлтээс үүдэлтэй өвчтөн эзэлдэг байна.
Тиймээс маргааш тус эмнэлэгт ДОНОР-ын арга хэмжээг зохиохоор болжээ. Энэхүү арга хэмжээнд 16-гаас дээш насны, шаралж байгаагүй иргэдийг ирж цусаа өгч, эрдэнэт хүний амь нас аврахыг уриалж байна.
Сануулахад, цусаа өгөхдөө иргэний үнэмлэхтэйгээ ирэх юм. Мөн өмнөх орой нь өөх тостой хоол, сүү сүүн бүтээгдэхүүн хэрэглээгүй байхыг санууллаа.