Оросын сөрөг хүчний удирдагчдын нэг Б.Немцовыг хөнөөсөн хэргээр баривчлагдаад байгаа Заур Дадаев аллагыг зохион байгуулсан гэдгээ “бараг” хүлээн зөвшөөрсөн тухай “Росбалт” сайт хуулийн байгууллагад байгаа өөрийн эх сурвалжийн яриаг үндэслэн мэдээлсэн байна. Заур Дадаев 2015 оны 1-р сард Б.Немцов Орост амьдардаг лалын шашинтай хүмүүсийн тухай мөн шашных нь талаар сөрөг зүйл ярьсныг олж мэдсэн, гүн итгэл бишрэлтэй учраас үүнийг тэвчиж чадаагүй гэж мэдэгдсэн гэнэ. З.Дадаевыг 3-р сарын 8-нд Ингушетийн нутаг дэвсгэрээс баривчилсан бөгөөд түүнээс гадна ах дүү Шагит , Анзор Губашев, мөн Рамзат Бахаев, болон Тамерлан Эскерханов нарыг энэ хэрэгт сэжиглэн баривчилсан ч тэд энэ хэрэгт оролцоогүй гэж мэдэгдэж байгаа аж.