08.07

Нэг настай охины цогцосыг жорлонгоос нь гаргаж авчээ

Томчуудын хараа хяналтгүй байдлаас болж бага насны хүүхэд амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Тодруулбал, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн хоёрдугаар хороо, Орбитын 54 дүгээр гудамжны оршин суух нэг нас зургаан сартай эмэгтэй хүүхэд жорлондоо унаж нас барсан байна.

Охины цогцосыг  нийслэлийн Аврах ангийн долоон албан хаагч, нэг автомашинтай бүлэг ажиллаж, дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч ахлах дэслэгч О.Амартайванд  хүлээлгэн өгсөн  байна. Тиймээс эцэг эхчүүд бага насны хүүхдээ харж, хянаж байхыг НОБГ-аас анхааруулж байна.