Гэмтэл согог судлалын үндэсний төвд /ГССҮТ/ өнөөдөр "Донорын өдөрлөг" болж байна. Энэхүү "Донорын өдөрлөг" хоёр байгууллагын гэрээний дагуу жилд нэг удаа явагддаг үйл ажиллагаа гэнэ. Өдөрлөгт 16-аас дээш насны, шарлаж байгаагүй иргэдийг ирж цусаа хандивлахыг эмнэлгийн зүгээс уриалж байна.
Цусаа хандивлан эрдэнэт хүний амийг аврахыг хүссэн иргэд иргэний үнэмлэхтэйгээ ирж болох аж. Харин тухайн хүн өмнөх орой нь өөх тостой хоол, сүү сүүн бүтээгдэхүүн хэрэглээгүй байхыг эмч нар сануулж байна. Дашрамд дуулгахад, ГССҮТ-ээс өдөрт ойролцоогоор 250-300 хүн эмнэлгийн тусламж авдаг гэсэн тооцоо байдаг байн.