08.07

Эрүүл мэндийн салбарын ажилчдын өдрийн баярын мэнд хүргэе

Эрүүл мэндийн хяналтын тулгын гурван чулуу болсон эмчилгээний чанар, эм биобэлдмэл, эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчиддаа Эрүүл мэндийн салбарын ажилчдын баярын мэнд хүргэе. Та бүхэндээ ажлын өндөр амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Өргөсөн тангарагтаа үнэнч байж, хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө хүчин зүтгэж явсан ахмад буурлууд, одоо ажиллаж байгаа эмч, сувилагч, эрүүл ахуйч, халдвар судлагч, эм зүйч болон эмнэлгийн ажилтан, албан хаагчдад баярын мэнд хүргэе.