08.08

Эмэгтэй ялтнуудын тал нь суллагдах боломжтой

Өршөөлийн хуулийн төслийг УИХ-аар хаалттай хэлэлцэж байгаа. Эл хуулийн төсөл нийгэмд хүлээлт үүсгэж байгаа талаар эх сурвалжууд хэлж байна. Үнэндээ энэ хуулийг сүүлийн хоёр жил хүлээж байгаа гэхэд болно.

Өнөөдөр ШШГЕГ-ын харьяа Хорих 407 дугаар ангид 337 эмэгтэй ял эдэлж байна.

Хэрэв хууль батлагдвал тэдний 50 гаруй хувь нь суллагдах боломжтой гэдгийг тус газрын удирдлага Д.Амардорж хэлэв. Өмнө буюу 2009 онд хэрэгжсэн Өршөөлийн хууль хүнд, хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн ялтнуудад үйлчилжээ.