Хятадын зүүн өмнөд зүгт Тайфун хар салхины улмаас их хэмжээний хохирол амсаж, 14 хүн амь үрэгдэж, дөрвөн хүн ор сураггүй алга болжээ. Уг хуй салхи нь энэ жилийн хувьд дэлхийд хамгийн хүчтэй шуурганы нэгд ороод байгаа юм. Өнгөрсөн бямба гарагийн шөнө Хятадын Фужиан мужийн Путиан хотын удирдлагууд хөрсний нуралт үүсч аюултай нөхцөлд амьдарч буй 185 мянган хүнийг нүүлгэн шилжүүлж, хоол хүнсээр хангасан байна.
Удалгүй Фужиан мужад нүүрлэсэн Тайфун хар салхи Тайваны Хуален муж руу нүүж үүний улмаас185 хүн шархадсан хэмээн Тайваны үндэсний галын агентлаг мэдээлжээ. Тайванд хар салхи болон ширүүн аадар бороо давхцан орсны улмаасхөрсний нуралт үүсч 35 мянган цэргийг нутгийн оршин суугчдийг нүүлгэн шилжүүлэхэд дайчилсан байна.
“Тайван болон Хятадад хуй салхины улмаас агаарын тээврүүд ослын буулт хийж, хотын төв замууд хуй салхинд туугдсан хог хаягдлаар дүүрч, энд тэндгүй хөрсний нуралт үүсч замын хөдөлгөөнд саад учраад байна.” хэмээн шуурга судлаач Жамес Рейнолдс “CNN” агентлагт мэдээлжээ.