08.10

Даншигийн миссийг 50 сая төгрөгөөр урамшуулна гэнэ үү

1924 онд хамгийн сүүлд зохион байгуулж байсан Даншиг наамдыг Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл энэ жилээс эхлэн сэргээн зохион байгуулж байхаар болсон билээ. Бурхан шашны соёл, аугаа их түүхийг үр хойчдоо таниулж ойлгуулах, цаашлаад буддын шашны энэ том өлгий нутагт гадны жуулчдыг татах зорилгоор зохион байгуулсан Даншиг наадмын өнөө жил иргэд үзэх зүйлтэй, нүд баясгаж, сэтгэл цэнгээх сайхан наадам боллоо хэмээн талархан хүлээж авсан.

Цаашлаад бөх нь ямар ч будилаангүй, цэвэр сугалааны зарчмаар явагдаж ёстой л бөхчүүдийн эр чадлыг шавхсан наадам болсон билээ.

Эхний жил зохион байгуулагдахдаа үзэгчдээс эерэг үнэлгээ авсан даншиг наадмын нэг ярих сонин нь жороо морины уралдаанд тусгай байр эзэлсэн Сэлэнгэ нутгийн бүсгүй. Тэртээх 1931 онд Их зохиолч Д.Нацагдоржийн бичиж байсан тэр гоо үзэсгэлэн даншиг наадам дээр амьд төрхөөрөө ирлээ хэмээн цахим ертөнцөөр шуугиж, хүн бүхэн л сайхан монгол бүсгүйн зургаар өөрсдийн нүүр номоо гоёцгоов. Бүр ирэх жилээс даншигийн мисс шалгаруулж, тэргүүн байр эзэлсэн гоо бүсгүйг 50 сая төгрөгөөр урамшуулах хүн ч гарч ирсэн юм. Тэр нь УИХ-ын гишүүн М.Зоригт.

Чөлөөт цагаа гэрэл зураг авахад зориулж, цахим ертөнцөд энгийн хээгүй М.Зоригт гэдэг хүнээрээ харагддаг түүнийг дагачид цөөнгүй. Гэрэл зургийн хальснаа буусан сайхан бүсгүйн зураг эрхэм гишүүний хоббиг хөдөлгөж орхисон нь тэр. Тиймээс ирэх жилээс эхлэн “Даншигийн мисс” шалгаруулвал 50 сая төгрөгөөр шагнахаа амлаж орхилоо. Дараа жилийн даншиг наадам даанч хол санагдах ч үзэх зүйл нэгээр нэмэгдэх нь дамжиггүй бололтой.