Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинд хуулийн хариуцлага хүлээлгэх бүрэн боломж байсан байдаг. Учир нь түүнийг насанд хүрээгүй хүүхдийг уруу татсан гэдэг үндэслэлээр буруушаах. Гэсэн ч түүнийг сайдын суудлаас нь буулгасан нь хариуцлага тооцсон том “шан” гэж үзэх юм билээ. Түүнд цагдаагийн алба хаагчид ихэд ам муутай байдаг. Учир нь бүтцийн өөрчлөлт, шинэчлэл нэрийдлээр дээр дооргүй бужигнуулж, үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг л баахан бужигнуулж, цолыг нь бууруулж, заримынх нь албан тушаалыг ахиулж тавьсан тохиолдол ч нүдэнд ил харагдана. Түүний хувьд одоогийн сайд Д.Дорлигжавтай өстөн дайсан мэт болж нэгнээ үзэж чадахгүй хоёр болсон. Х.Тэмүүжинг хуулийн байгууллагын гал голомтыг самарсан ч гэж үздэг.
Түүнд холбогдох олон нууц хэрэг байгаа бөгөөд илэрчих вий гэхээс тэр үхтэлээ айдаг нэгэн. Тиймдээ ч Ц.Нямдоржийг хэлэхээр хэрэлдэж эсэргүүцнэ, сайд Д.Дорлигжавтай элдвээр “үзэлцэж” хэрэлдэнэ. Тэрнээс гадна урд хөршөөс хэний захиалгаар оруулж ирсэн нь тодорхойгүй “яргачилах” сандлаас болж ЦЕГ-ын дэд дарга Ш.Ганболдыг ажлаас халж байсан нь мөр зэрэгцэж яваа цагдаа нарын дургүйг хүргэж байсан. Хэрвээ хариуцлага тооцохоор бол Ерөнхий газрын дарга дээр нь арга хэмжээ авах ёстой байтал өөрийн эрх ашгийн хүрээнд дэд даргыг нь гудамжинд гаргасан нь зүйд нийцэхгүй.
Мөн түүний нэгэн зохисгүй хууль бус шийдвэр бол эрүүгийн цагдаагийн газрын хурандаа нарыг ажлаа хийснийх нь төлөө халсан явдал. Чухам тэр хурандаа нар Х.Тэмүүжинтэй холбоотой хэрэг гэж хэзээ ч мөрдөөгүй байдаг. Цагдаа нар “гудамжинд залуус мансуураад байна” гэсэн дуудлагаар очиход Г.Сарангэрэл хоёр залуу, дөрвөн хүүхний хамт хар тамхи хэрэглээд мансуурсан байдалтай байсан. Тэгээд тэднийг саатуулан шалгалтын ажил явагдангуут Г.Сарангэрэл гэгч эмэгтэй Х.Тэмүүжин рүү олон удаа залгаж мессэж бичсэн нь илэрсэн байдаг. Түүнийг нь илрүүлээд шалгасан чинь Х.Тэмүүжин “Намайг зориудаар хэн нэгний явуулгаар шалгаж эхэллээ” хэмээн өөрөө анх сенсацалжээ.
Угаасаа холбоотой байсан нь үнэн гэдгийг эх сурвалж хэлсэн. Тухайн үед Г.Сарангэрэл насанд хүрээгүй хүүхэд байхдаа сайдтай найз болсон байдаг. Монгол Улсын хуулинд насанд хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харьцаанд орсон бол хариуцлага хүлээлгэх ёстой. Гэтэл тийм зүйл болоогүй. Угтаа өөрийг нь мөрдөж шалгалт хийх гэж байсан хурандаа нарыг ажлаас нь халсан болохоор дараагийн хүмүүс мөрдөн байцаалт шалгалт хийж зүрхлэхгүй нь тодорхой болохоор ийнхүү хариуцлагаас мултарч үлдсэн гэдэг.