08.10

Хүүхэмсэг эрчүүд урвагч, хулчгар байдгийг тогтоов

Оросын нэгэн сайтад “Дайн болбол Сөүлийн оршин суугчид эх орноо орхин гарна” хэмээх гарчигтай нэгэн сонирхолтой судалгааны мэдээ ийм нэгэн зурагтайгаар тавигдсан байна. Сүүлийн үед манайхны шүтэх болсон Өмнөд Солонгост саяхны нэг өдөр судалгаа явуулж, иргэд, тэр дундаа эрчүүдийнхээ үзэл бодлыг сонсчээ.

“Дайн болбол яах уу” гэсэн санал асуулгад оролцогч 10 хүн тутмын 4 нь бодох санах юмгүй шууд улсаа орхин гарч өөр орон уруу дүрвэнэ гэж хариулжээ. Энэхүү судалгааг Өмнөд Солонгосын Засгийн газар санаачлан зохион байгуулсан бөгөөд улсынхаа өнцөг булан бүрээс таамгаар сонгож оролцуулсан хүмүүсийн 60 гаруй хувь нь Сөүлийн иргэд аж.

“Хэрвээ Солонгосын хойгт шинэ дайн дэгдвэл яах вэ” гэсэн асуултад оролцогчдын 10 хүн тутмын 4 нь шууд зугтана гэж урвагч, хулчгар байдлаа харуулсан бол үлдсэн 6 хүний 5 нь юу хийхээ мэдэхгүй байна хэмээн хэлжээ.  

Янз бүрийн насны төлөөллүүдийг оролцуулсан 10 мянган хүнийг хамруулсан томоохон хэмжээний энэхүү судалгаанд оролцогчдын ихэнх нь дайн болбол аюулгүй газар луу зугтана, эх орноо орхин гарна, юу хийхээ мэдэхгүй байна гэж хэлсэн бол ердөө 11,6 хувь нь зэвсэг барин эх орноо хамгаална гэж хэлжээ.

Ямартай ч, өмнөд хөршөө байнга шахуу заналхийлдэг Хойд Солонгосын дээд удирдагч Ким Чен Ун хамгийн сүүлийн мэдэгдэлдээ “Бид АНУ, Өмнөд Солонгостой дайн хийхэд бэлдэж байна” хэмээн хэлсэн юм.