Монгол Улсын Батлан хамгаалах яам, БНСУ-ын Батлан хамгаалах яам хоорондын 7 дахь удаагийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо болж байна. Энэ удаагийн зөвлөлдөх уулзалтаар бүс нутгийн аюулгүй байдлын өнөөгийн байдал болон цаашдын төлвийн талаар санал бодлоо солилцож, хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар шинэ санал санаачлага дэвшүүлсэн ажил хэрэгч уулзалт болж байгаа юм.