08.10

Цахим тоглоомын газруудыг шалгажээ

Улаанбаатар хотын цагдаагийн газраас автомат тоглоомын үйлчилгээ эрхэлж буй 13 газрыг шалгасан байна. Уг арга хэмжээг “Соёл урлагийн төлбөрт үйлчилгээний журам”-ын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд Нийслэлийн соёл урлагийн газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газартай хамтран зохион байгуулжээ.

Шалгалтаар зохих зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан 9 ААН, байгууллага, иргэний автомат тоглоомын газрын үйл ажиллагааг түр зогсоож 2 ААН, байгууллага, 5 иргэнд нийт 4.798.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авчээ. 2015 оны эхний хагас жилийн байдлаар интернэт кафе 43, цахим тоглоом 255 нийт 298 газрыг шалгаж, журмын шаардлага хангаагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан 52 иргэн, 1 ААН-ийг 1.070.000 төгрөгөөр торгож, Мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран 44 газрын үйл ажиллагааг зогсоож, “Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журам”-ын шаардлага хангаагүй 19 газарт зөрчил дутагдлыг арилгуулах талаар албан мэдэгдэл хүлээлгэн өгчээ.