08.11

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн

Аргын тооллын: 2015 оны 8-р сарын 11, Мягмар гараг
    Билгийн тооллын: 27. 6 цагаан мэнгэтэй шарагчин хонь өдөр
    Наран ургах/шингэх: 05:49 / 20:12
    Үс засуулбал: Өлзийтэй сайн
    Малын үс ноос хяргахад: Сүргийн манлайд харшлах
    Суудал: Хий
    Барилдлага: Үхэх
    Шүтэн барилдлага: Авахуй

Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.