Элэгний С вирусийг шинжлэх батлагдсан лабораториудын нэрсийг энэ долоо хоногтоо багтаж зарлахаар болжээ.
Одоогоор лабораториудад сорьцийн шинжилгээ хийж байгаа юм. Энэ долоо хоногтоо батлагдсан лабораториудыг зарласнаар иргэд элэгний С вирусын шинжилгээг хаана өгөх нь тодорхой болох аж.
Иргэдийн хувьд элэгний С вирустай эсэхээ мэдэхгүй тохиолдолд нэн тэргүүнд харьяа дүүргийнхээ эмнэлэгт хандах бол орон нутаг, хөдөөгийн иргэд аймгийнхаа эмнэлэгт хандаж шинжилгээнд хамрагдах шаардлагатай.
Элэгний С вирустай нь тогтоогдвол ХӨСҮТ, улсын 1-3 дугаар төв эмнэлэг, аймаг дүүргийн нэгдсэн эмнэлэгт хандаж бүртгүүлэх юм. Тэдгээр эмнэлэг бүрт сургалтад хамрагдсан мэргэжлийн эмч нар байх бөгөөд вирустай бүртгэлийг эмийн компани руу илгээх гэнэ. Улмаар батлагдсан лабораторит С вирусаа тоолуулах ёстой.